М.Тулгат, С.Эрдэнэ хоёр зам салж, М.Тулгатад хариуцлага тооцно

С.Гандэлгэр
2021/12/23

М.Тулгат, О.Цогтгэрэл нар 12-р сарын 17-нд Улсын дээд шүүхэд өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн. 

Тэгвэл С.Эрдэнийн хэлж буйгаар М.Тулгат эл үйлдлээрээ АН-ын дүрмийг зөрчсөн бөгөөд үүнтэй холбогдуулан Үндсэн дүрмийн хороо хуралдаж, М.Тулгатын асуудлыг хэлэлцэх юм. Хэрвээ Үндсэн дүрмийн хороо намын дүрэм, хууль зөрчсөн гэж үзвэл намын намын гишүүнээс түтгэлзүүлэх юм.

Энэ талаар С.Эрдэнэ: "М.Тулгатын бүртгэлтэй холбоотой асуудалд хоёр нөхцөл үүссэн. Бүрдүүлвэр хангах материал дээр дутуу материал байсан. Түүнийг гүйцээж өгөх шаардлагатай байсан. Хүсэлтээ тавьсан. Мөн үндсэн дүрмийн хороотой холбоотой О.Цогтгэрэл М.Тулгат хоёул гарын үсэг зураад аль нь ч сонгогдсон байсан ямар нэгэн гомдол байхгүй, бид хоёрын аль нэгийг бүртгээд өгөөч гэсэн албан бичгийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм билээ. Энэ нь өөрөө Ардчилсан намын үндсэн дүрмийг ноцтой зөрчиж байгаа юм. 

Нэг үгээр хэлбэл, Ардчилсан намын даргын суудал наймааны хэрэгсэл биш. Хэн нэгэн хоёр хүн хоорондоо тохиролцоод шийддэг зүйл биш. Хууль дүрэмтэй улс орон, нам бол хуулийн дагуу л явах ёстой. М.Тулгат хууль ёсны Ардчилсан намыг төлөөлж "Хэрвээ О.Цогтгэрэлийг бүртгэвэл бид гомдолгүй" гэх эрх байхгүй. Удирдлагын багаар яригдаагүй асуудлыг дур мэдэн шийдсэн. Энэ асуудалтай холбоотой үндсэн дүрмийн хороо удахгүй хуралдана. М.Тулгатын нэрийг дахин өргөн барих эсэхийг хэлэлцэнэ. Хэрвээ дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзвэл хариуцлагын асуудал яригдана" гэлээ. 

Нөгөө талаас харвал С.Эрдэнэ аль гуравдугаар сард цахим сонгуулиар АН-ын даргаар сонгогдсон М.Тулгатад үүрэгт ажлаа албан ёсоор өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийг хүртэл эвтэй байгаа хэмээн нөгөө тал руугаа дуу нэгтэйгээр "дайрч" байсан хоёр зам салж, гишүүдээ хөөдгөөрөө алдартай С.Эрдэнэ  цахим сонгуулиар сонгогдсон дарга аа ч хөөх бололтой. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.103
    2021/12/26

    Хуйвалдаж тохиролцож АН-ын даргын суудлыг авч болдог юм бол Эрдэнийн буруу! харин болдоггүй юм бол Эрдэнийн зөв!! Дүрэмтэй нам дүрмээрээ л явах нь зөв!!

    Хариулах
  • 66.181.161.18
    2021/12/24

    ....ЁСТОЙ 30 ГАРУЙ ЖИЛДЭЭ ХИЙСЭН АН.....ИЙН ....НҮГЭЛ НЬ.........АН ЫН ТӨГСГӨЛ,БОЛОВ..... БОЛОЛТОЙ ДОГОО......С.

    Хариулах
  • 103.212.116.73
    2021/12/23

    Новшын нойтон хамуу далд ороосой билээ

    Хариулах
  • 202.170.73.198
    2021/12/23

    Ene bah melhii zailaasai

    Хариулах