ШУУРХАЙ: Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалаа

2021/12/23

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2021.01.23/ болж, хоёр цаг гаруй үргэлжилсний эцэст хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.238
    2021/12/27

    Сайхан амжилт, ард түмний хайрыг даасангүй дээ Түвшинбаяр минь. Энэ хорын ундаа хүний уух хүслийг улам донтуулдаг гэдгийг бодоод зогсоосон бол ийм зүрх зүссэн хэрэг явдал гарахгүй байх байсан даа. Даанч хэлэх үг олдохгүй юм. Хайран сайхан залуус. Бурхан минь гэж

    Хариулах