Н.Учрал: Нийт ахмадын 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгож байна

С.Гандэлгэр
2021/12/23

УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэтгэврийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Өнөөдөр тэтгэврийн сан өөрөө тэтгэвэрт гарчихсан гэдгийг ойлгосон. Нэрийн данс гээд ярьдаг нэрийн данс нь эзэнтэйгээ хамт үхдэг. Ийм нэрийн данстай болчихсон. Нэрийн дансанд хуримтлагдаж байгаа мөнгө нь нэг банкаар дамжаад хүүнээс нь дахиад хүүлж байдаг. Гэтэл нэрийн дансанд хуримтлуулж байгаа мөнгө тухайн эзний мөнгө гэдгийг ойлгодог. Гурван эрэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа нас барж байна. 

Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрээгүй нас барж байна. Нэг залуу хүн гурван хүний тэтгэврийг төлж байгаа энэ хуваарилалтын тогтолцоо 20-н жилийн дараа гэхэд нэг залуу нэг хүний тэтгэврийг төлөхөд 100 хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр тогтоогдож эхэлнэ. Одоо 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгож байна. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол бид нарт гарц үлдээгүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын, мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог олон тулгууртай болгоно, тэтгэврийг өвлүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Ингэж ард түмэн биднийг сонгосон. Бид өглөө бүр тэтгэврийн шинэчлэл хийх ёстой шүү гэж бодож сэрж байх ёстой."




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.103
    13 цагийн өмнө

    Tiim shuu davhar huvi huvisgal geltgui tetgever tsalin nemeh heregtei bga ene tetgelzaad bga nuhud ger horoololoor yavaad uz unendee nud haltiram bna naimaa ariljaa garaad toir tengert tulsan une hansh aimar bid yaaj amidraad bga um be altan deer suusan guiagchin baisaar duusah umuu

    Хариулах
  • 202.9.46.113
    2021/12/26

    80% нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000-д ч хүрэхгүй, 350,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа шүү дээ. үүгээр яаж амьдарч байгааг дээдсүүд мэдэхгүй, ядаж 500,000₮ болгох хэрэгтэй

    Хариулах
    • 192.82.85.25
      2021/12/26

      Дээр нь Үндсэн хуулийн 14.2-ийг зөрчсөн иргэдээ нас хүйсээр нь ялгасан эмэгтэй 55, эрэгтэй 60 гэсэн заалтаа хараачээ. Яагаад ингэж ялгаад бнаа. Эрэгтэй эмэгтэйгүй тэтгэвэрийн насыг 55 болгож нээгээд цаад хязгаарийг нь хүсвэл 65 хүртэл ажиллаж болно гэж өөрчлөх хэрэгтэй. 65 хүртэл ажиллах мундаг эмэгтэйчүүд байна шүүдээ. Ингэж ялгаварлаж болохгүй

  • 202.126.89.241
    2021/12/26

    Mash zov hellee.

    Хариулах
  • 202.179.24.99
    2021/12/25

    tegeed baga tetgeveeree nemeechee

    Хариулах
  • 103.26.194.76
    2021/12/25

    350000 тэтгэвэртэй ахмадууд яаж амьдарч байгаа болдоо бүх юмны үнэ нэмэгдэж байгаа энэ үед тэтгэврийн доод хэмжээг 500000 болгох хэрэгтэй юм биш үү

    Хариулах
  • 139.5.217.91
    2021/12/24

    Олон хоног өвдөөд ухаан нь доройтчихжээ.Аливаа асуудалд олон талаас нь ханд!!!

    Хариулах