2022 оноос хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуульд мөрдөгдөх онцлох заалтуудыг хүргэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгаар:
- Ажил олгогч хугацаандаа цалингаа тавиагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд цалингийн 0,3 хувьтай тэнцэх алданги тооцож өгнө.
- Ажилтныг өдөрт үндсэн 8 цагаар ажиллуулна, хэрвээ илүү цагаар ажиллуулбал 4-өөс илүүгүй цагаар ажиллуулна.
- Нийтээр амрах баярын өдөр ажиллуулж нөхөн амруулаагүй бол цалинг хоёр дахин нэмэгдүүлж олгоно.
- Шөнийн цагаар буюу 22-06 цаг хүртэлх хугацаанд ажилуулсан нөхөн амруулаагүй бол дундаж цалинг 1,2 дахин нэмэгдүүлж олгоно.
- Шөнийн цагаар насанд хүрээгүй хүнийг ажиллуулахгүй.
- Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна.
- Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.
103.212.118.89
24/48 ажилладаг хүмүүс яана гэсэн үг үү. Илүү цаг байхгүй шахуу болохоор цалин улам муудах нь дээ. Ажлын орон тоо бүх газар нэмэгдэх нь зөв үү
Хариулах192.82.68.226
Сайн хууль болсон байна даа. Цалингаа цагт нь олгодоггүй, бараа таваар шахдаг ,ажилтнаа боддоггүй ажил олгогчид хуулиндаа захирагдах байлгүй дээ.
Хариулах