Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажлыг гүйцэтгэх гэрээг хүлээлцжээ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: “Монгол Улсын засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр 2022 оны нэгдүгээр сараас эхлэн барилгын болон замын дэд бүтцийн бодит ажлууд эхлэхэд бэлэн болж байна.
Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал – Жанхай -Тойлогт чиглэлд хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг гэрээнд тусгасны дагуу 2022-2023 онд бүрэн гүйцэтгэнэ.
Энэ хүрээнд мөн 7 байршилд авто зогсоол барина. Тодорхой чиглэлүүдэд аялал жуулчлалын бүсийн замуудыг барьж ашиглалтад оруулна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна