ВИДЕО: “Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон бичлэг“-ийг дэлгэсэн ажилтны биед халджээ

С.Гандэлгэр
2021/12/25

Энэ оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодож байгаа бичлэг цахим орчинд гарсан билээ.

Тэгвэл Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мөнхбаатар тус бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн гэх тус цэцэрлэгийн Ня-бог энэ үйлдлийнх нь төлөө захирал н.Цэцэгдулам нь ажлаас нь хална хэмээн сүрдүүлж, мөн зодож, хөөж байгаа бичлэгийг нийтэлжээ.

МБҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар: Архангайд цэцэрлэгийн хүүхэд зодсон багшид хариуцлага тооцсон ч удирдлагад нь хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхмаар.
Ард нь ямар нэгэн албан тушаалтан хаацайлаад байгаа гэж бодож байна. Бид хардах эрхтэй. Уг нь аль намраас Архангай аймгийн Ирээдүй цогцолборын захирал Цэцэгдулам гэгчийн олон ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлийг ил болгосон ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байсаар... Үр дагаварт нь хүүхдийн эрх зөрчсөөр..., хүний эрх зөрчигдсөөр...

2021-12-02-нд цэцэрлэгийн хүүхдүүдийг зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэгийг ил гаргасан тус цогцолборын Ня-бо Ч.Урантуяаг энэхүү зүй ёсны, шударга үйлдлийнх нь төлөө захирал Цэцэгдулам нь ажлаас хална, тушаалаа ав гэж оруулаад хорсол, бухимдлаа дийлэхгүй зодож, элдэн хөөж байгаа бичлэгийг арга буюу орууллаа. Энэхүү зодуулж дарамтлуулсан Нягтлан Урантуяа нь өнөөдөр бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа. Цалин хөлсөө хасуулаад сэтгэл санааны дарамтанд байна.

Энэ Цэцэгдулам гэгч увайгүй, ёс зүйгүй бүдүүлэг захиралдаа хариуцлага тооцож, арга хэмжээгээ аваач ээ. Дараагийн удаад энэ хүүхний хуурамч диплом олж авсан, бусдад дамлан борлуулсан асуудлыг нь баримттайгаар оруулна. Та нар ичихгүй бол би ичихгүй шүү.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.245.154
    2021/12/27

    ээ нүдний булай

    Хариулах
  • 192.82.90.68
    2021/12/26

    Аль хэдийн 50 гарсан эмээ нар бж ийм бх гэж дээ

    Хариулах
  • 192.82.90.68
    2021/12/26

    Авангард стильтэй 2 авгай өвөр түрийндээ ороод л бие биедээ " хачин" хувцас санал болгоод өнгөний муухайг өмсчихсөн явдаг юмнууд бсан одоо бүр хоорондоо зодолддог ил болж хоёуланг нь ажлаас халвал таарна ийм сурган хүмүүжүүлэгчид бх ёсгүй.

    Хариулах
  • 192.82.68.226
    2021/12/25

    Нягтлан бодогч бүсгүй сайн байна. Бурууд зөв байх хэрэгтэй. Тэр Цэцэгдулам гэгч даварсан авгайг өөрийг нь ажлаас нь хал. Мэргэжлийн ёс зүй, чиг хандлага шаардагдаж байгаа энэ цаг үеийн шаардлагад нийцэхгүй ийм юмнуудыг ажиллуулах хэрэг байхгүй.

    Хариулах