2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газар өгсөн.
Энэ талаар НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өмнө мэдээлэл өгөхдөө "Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүх бэлтгэл ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Цогцолборт байсан эмнэлэг арваннэгдүгээр сарын 20-нд талбайгаа чөлөөлсөн. Энэ сарын 10-н гэхэд Улсын комисс хүлээж авахаар ажиллахаар болж байгаа. Байрны бэлтгэл хийгдэж байна. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна" гэж байсан.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хотын захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.127
одоо байгаа түгжээ нь дийлдэхгүй байхад он гараад утгаараа 00 зогсолт хийх нь дэ зам дагуу хэдэн био 00 тавьдаг юмуу билүү
Хариулах