Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн О 12.08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 12:00 цагт онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:35 цагт тус сумын Хучхан багийн “Эмгэн толгой” гэдэг газраас зүүн урд зүгт 10,8 км-т /хонхор газарт дээшээ харсан байдалтай байсан/ цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна