Шахмал түлшний барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байна

2021/12/27

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар энэ долоо хоногийн мэдээллээ хийлээ.

Хүрээлэн буй орчны хэтсийн дарга Батсайхан: "Тус албанаас агаарын чанарыг сайжруулах бүсд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор хяналт-2  Тавантолгойн түлш ХК-ны үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн агаарын чанарын бүсээс гадагш орон нутаг руу гаргахгүй байх тусгай зөвшөөрөлгүй түүхий нүүрс баяжуулсан нүүрсийг агаарын чанарын сайжруулсан бүс рүү нэвтрүүлэх дамжин тээвэрлэх зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт-3 гэсэн хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байна."

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл: "Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахыг завдсан болон хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчлийг илрүүлсэн" хэмээн ярилаа. 

"Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек: "Таван Толгой Түлш компани нийслэлийн иргэдийн эрэлтэд нийцүүлэн өдөрт дунджаар 3,200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэн, мөн энэ хэмжээний түлшийг түгээлтэд гаргаж байгаа. Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг БНХАУ-аас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж байна" гэдгийг хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна