ТОДРУУЛГА: Тусгаарлах байр нь хүйтэн, ариун цэврийн шаардлага хангаагүй байсан

Х.Есү
2021/12/27

Өчигдрөөс эхлэн цахим сүлжээгээр гадаадааас ирж байгаа иргэдийн тусгаарлах байртай холбоотой олон асуудлын талаар хэд хэдэн зураг, бичлэг нийтлэгдээд байгаа билээ.

Бид тусгаарлах байрны нөхцөл байдлын талаар БНСУ-аас ирсэн иргэн С.Мөрөнгөөс тодрууллаа.

Тэрбээр, “Биднийг анх Иньчонь дээр байхад нэмэлт төлбөртэйгөөр хүссэн буудалдаа байрлах боломжтой гэж хэлсэн. Гэвч Монголд буугаад ирэхэд МҮИС-ийн хуучин оюутны байр буюу өмнө нь ковидтой хүмүүс хэвтдэг байсан эмнэлэг дээр ирсэн. Өөр буудал асуутал он гараал ашиглалтад орно гэсэн. 

Өрөөнүүдэд нь аяга таваг, ус гээд юу ч байхгүй. Өгсөн цагаан хэрэглэл нь шээсний толботой, цус болчихсон. Уух ус байхгүй, тэр талаар нь хэлэхэд крантнаас усаа аваад буцалгаад уу гэх мэтээр жоохон дээрэнгүй харьцаж байсан. Тухайн эмнэлгийг хариуцаж байгаа нэг ч хүн байгаагүй, удирдах албан тушаалтан гэх хүн байгаагүй. Залуучууд тийм өрөөнд орохгүй гээд үүдэнд нь 5-6 цаг  зогссон” гэх мэдээллийг өглөө.

12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлана. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авна гэх УОК-ын шийдвэр гарсан.

Гэвч бодит байдал дээр иргэдээ тусгаарлах өрөөнүүд нь хүйтэн, ариун цэвэр болоод халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй нь тод харагдаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна