НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорчээ.
Ахлах ахлагч П.Энхбаяр нь Онцгой байдлын байгууллагад 20 жилийн хугацаанд ажиллахдаа гамшиг осол, гал түймрийн 1,170 удаагийн дуудлагаар ажиллаж, иргэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 16 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 115 хүний амь насыг авран хамгаалсан юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна