Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 157 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 93, орон нутагт 62, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,857 болж нэмэгдлээ.
Мөн халдварын улмаас нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,983 хүн эндээд байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн: 694
Хүндэвтэр: 898
Хүнд: 211
Нэн хүнд: 29 хүн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна