Н.Учрал: Сонсгол зохион байгуул гээд байсан хүмүүс нь өөрсдөө ирээгүй, хэвлэл харахаараа л олон юм ярьдаг

С.Гандэлгэр
2021/12/30

Өнөөдөр "Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль"-ийн нээлттэй сонсгол зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр тус сонсголыг санаачилсан иргэд тус сонсгол дээр ирээгүйд УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлэв.

"Нийт 18 оролцогч бүртгүүлсэн. Сонсгол хиймээр байна аа гээд хүсэлт гаргаад иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө их хурлын гишүүдэд санал хүсэлтээ хүргүүлсэн. Тэгээд нийт 18 оролцогч бүртгүүлсэн. Үүнээс ирсэн нь өнөөдрийн л хүмүүс байна шүү дээ. Сонсголд оролцмоор байна аа гээд уриалга гаргаад дэвшүүлээд хэвлэл мэдээллээр шаардаад байсан оролцогч нар хаана байна.
18 оролцогчоос 10 оролцогч л ирсэн байна. Сонсгол хуулийн дагуу зарлаад оролцогчоор бүртгэнэ ээ гэдгийг удаа дараа мэдээлэл хүргүүлсэн. Яг шаардсан хүмүүс нь оролцохгүй байна. Сонсгол зохион байгуулахаар. Хэвлэлэээр болохоор янз бүрийн юм яриад байдаг. Яг хуулийн хэрэгжилт ярья, холбогдох албан тушаалтнуудыг нь уриад оролцуулъя гэхээр ирдэггүй. Хэвлэл харахаараа л олон юм ярьдаг байдалтай л байгаа шүү дээ."



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.220
    2022/01/01

    Мэдлэг боловсрол муутай, хэлний мэдлэггүй, хэдэн хуудас бичиг материалыг тогтож гүйцэд уншиж сайн ойлгож чаддагүй хүмүүс бас харагддаг. Ер нь мэдлэг сайтай ард түмэн олон болох тусам айл өрх, улс орон хөгжинө.

    Хариулах
  • 66.181.160.14
    2022/01/01

    Gariin usegeer hotiin tugjirel buurah sonsgol uu? ali esvel nuguu ymar 1 gadaad surguuliig dagan duuraih sonsgol uu? huu mini gadaad yvaad gaigui nud tailsan bj bolno gehdee nutgiin humuunuuded jaahan boditai sonsgol hiij sur! udur honog unguruh tusam hiisver sanaa sonsgol chini ulsaa uud n tatahgui l bhdaa!

    Хариулах
  • 64.119.18.220
    2021/12/31

    Гоё ярьж, их мэдлэгтэй мэт харагдах гэсэн, үнэтэй хувцас, машин унаж гайхуулах сэтгэхүй энэ нийгэмд их байгаад л бвал улсын хөгжил хувь хүний хөгжил удаашрах талтай.

    Хариулах
  • 66.181.177.215
    2021/12/31

    Хэн хүсэлт гаргаад хэн ирэхгүй байгааг нь нэр устай нь хэлээд өгч болдоггүй юм уу.

    Хариулах
  • 66.181.161.7
    2021/12/30

    Яг тийм л байгаадаа.Хэн хэн байдаг юм бол?Мэдэх арга байхгүй биз дээ. Троллдсон ,мөнгөөр хөдөлсөн ,сошиалаар хүнийг гутаан доромжилсон эмх замбараагү й,хариуцла

    Хариулах