Хятад: Өндөр хурдны төмөр замын нийт урт Экваторын бүслүүрийн урттай тэнцжээ

Х.Есү
2022/01/02

Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээний урт нэмэгдэж, 40,000 км-ийг давсан нь Экваторын бүслүүрийн урттай тэнцжээ.

Нээгдсэн шинэ зам нь Бээжин-Хонконгийн чиглэлд тавигдахаар төлөвлөгдсөн өндөр хурдны төмөр замын нэг хэсэг юм.  Энэ нь зүүн Хятадын Аньхуй мужийн Аньчин хотыг Жянси мужийн Жюжян хоттой холбож байгаа бөгөөд хурдны дээд хязгаар нь цагт 350 км ажээ.

176 км урттай, долоон өртөөтэй шинэ замыг угсрах ажлыг China Tiesiju Civil Engineering Group гүйцэтгэсэн байна.

Хятад улс нь өндөр хурдны төмөр замын сүлжээний уртаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд урт нь дэлхийн нийт сүлжээний 70 орчим хувийг эзэлдэг.

2022 онд тус улсын засгийн газар цагт 350 км хүртэл хурдлах боломжтой долоон шинэ замыг ашиглалтад оруулахаар төлөвлөснийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Xinhua



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.165.180.125
    2022/01/03

    Yag unen manaad bol mungnii kheruul khiiseer on jiluud duusdag.Manaad ekh oronch setgel gej badaggu,yaj iluu mungu avakhaa boddog,manaakh biytskhan KHAKHULiiN oron .......

    Хариулах
  • 66.181.161.80
    2022/01/03

    Хужаад юу болж байх нь ямар хамаатай юм.Чамд хийх ажил гэж юу алга.

    Хариулах
  • 66.181.176.11
    2022/01/02

    Манайд нэг цэцэрлэгийн байшин ч юм уу, 40 м урттай нэг гүүр барих гэж өчнөөн ажил явдал болж байхад хэрүүл уруулгүй, авлигаггүй улсад ийм байдаг байжээ, ай хөөрхий гэж...

    Хариулах