“Зөрчилгүй жолооч- Санта цагдаа“ арга хэмжээг зохион байгуулжээ

С.Гандэлгэр
2022/01/03

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цагдаагийн газраас "Зөрчилгүй жолооч- Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулжээ.  

Өнгөрсөн шинэ жилийн баяраар тус Цагдаагийн газраас "Шинэ жил хэсэгчилсэн арга хэмжээ"-ний хүрээнд  аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран дээрх ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд  Даланзадгад суманд дүрмийн дагуу зөрчилгүй хөдөлгөөнд оролцсон 50 жолоочид гарын бэлэг гардуулсан байна. Мөн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, соёлтой оролцсон 15 жолоочид шинэ оны мэндчилгээ дэвшүүлж бэлэг өгчээ.

Arslan.mn

Arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна