Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вакцины тэгш бус хуваарилалт, шударга бус байдлыг зогсоож чадвал 2022 он коронавирусын цар тахлын сүүлчийн жил байх боломжтой гэж мэдээлжээ.
Тедрос Адханом Гебрейесус: "Зарим улс орнууд хэт үндсэрхэг үзэл гаргаж, вакциныг ихээр нөөцөлсний улмаас омикрон хувилбар бий болох хамгийн таатай нөхцөлийг бүрдүүллээ. Шударга бус байдал үргэлжилсээр байвал энэ вирус цаашид хувирч өөрчлөгдсөөр байна. Тэр чинээгээрээ өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, бид урьдчилан сэргийлэх боломжгүй болно" гэжээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна