БОАЖЯ, МХЕГ, ЦУОШГ, Нийёлэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс, шахмал түлшний борлуулалтын талаарх мэдээллийг өглөө.
ЦУОШГ-аас агаарын чанарын нэгдүгээр сарын 2-нийг хүртэлх хугацааны агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулжээ. Хүхэрлэг хий нь өнгөрсөн жилийн үетэй ижил түвшинд байсан болон азотын чанар байх ёстой хэмжээнээс давсан тохиолдол гараагүй гэв..
Хоногт дунджаар 4000 орчим тонн шахмал түлш борлуулжээ. Нөөцийн хувьд баярын 31-ний өдрийн байдлаар 22 мянган тонн байгаа ба үүнийг Цагаан сарын баяр хүртэл хүрэлцэнэ гэв. Нэн хүнд амьдралтай айл өрхийн сайжруулсан шахмал түлшний картыг нь цэнэглэж долоо хоногтоо зургаан шуудай түлш авах нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна