Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-д ажлын байран дээр осол гарч нэг хүн нас барсан байна.
“Бүрдэл майнинг” ХХК-д оператор хийдэг, осол гарах үед шөнийн ээлжинд ажиллаж байхдаа эндсэн гэх мэдээлэл байгаа юм.
Эл явдал нь анхных биш бөгөөд өмнө нь хэд хэдэн ийм явдал болж байжээ.
Тодруулбал 2019 оны гуравдугаар сард дөрвөн хүний амь эрсэдсэн том осол гарч байсан.
2020 оны 01-р сарын 30-нд “Эко алтан заамар” ХХК байсан нэрээ “Бүрдэл майнинг” ХХК болгон өөрчилсөн байдаг. Гэсэн ч 2020 онд дахин үйлдвэрлэлийн осол гарч 25-н настай залуу нас барж байсан юм.
Ажлын байр дээр удаа дараалан ийм үйл явдал гарч байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн, хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг сахихгүй байгааг илтгэж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.37
МАНАЙ МХЕГ ын байцаагч нар яагаад удаа дараагийн зөрчилд арга хэмжээ авахгүй байгаа юм вэ? Бас л АВЛИГА авч хэргийг нууж байгаа юм уу?
Хариулах202.126.88.154
Ene bayn Bazaraa geh nuhur ymar ih hurungu gazar dor nuusan ym be. Huviin umch gehiig bodohod altaar baagaad bulaad baij dee.
Хариулах