ТАНИЛЦ: 2022онд БҮХ НИЙТЭЭР АМРАХ ӨДРҮҮД

С.Гандэлгэр
2022/01/04

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилийн турш есөн баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг.

Тэгвэл  2022 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийн хүрээнд ажлын  13 хоног амрахаар таарч байна.

2022 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна. 

 

  • Шинэ Жил /Нэгдүгээр сарын 1/- бямба гариг - нэг хоног амарна
  • Цагаан сар /Хоёрдугаар сарын 2,3,4/ - лхагва, пүрэв, баасан гариг - гурав хоног амарна
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр /Гуравдугаар сарын 8/ - мягмар гариг -  нэг өдөр амарна
  • Бурхан багшийн их дүйчин өдөр /Тавдугаар сарын 16/ - даваа гариг - нэг өдөр амарна
  • Хүүхдийн баяр /Зургаадугаар сарын 1/ - лхагва гариг - нэг өдөр амарна
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр / Долдугаар сарын 11,12,13,14,15/ - даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан гариг - таван өдөр амарна
  • Их эзэн Чингис  хааны мэндэлсэн өдөр /Арваннэгдүгээр сарын 24/ - пүрэв гариг - нэг өдөр амарна
  • Улс тунхагласан өдөр /Арваннэгдүгээр сарын 26/ -  бямба гариг -  нэг өдөр амарна
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр /Арванхоёрдугаар сарын 29/ - пүрэв гариг - нэг өдөр амарна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна