Д.Батбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал дахин хойшилжээ

Х.Есү
2022/01/04

Д. Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болох байсан ч хүндэтгэн үзэх зарим шалтгааны улмаас хойшлуулжээ.

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт товлосон боловч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.23
    2022/01/05

    энэ хоёр маань аль ч салбарт од юм аа

    Хариулах
  • 59.153.86.102
    2022/01/05

    Цайсан луйварчид цаг хожих гэж л байгаа. Ялыг нь өгөх хэрэгтэй

    Хариулах