Ерөнхий сайд Засгийн газрыг илүү нээлттэй, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүлжээ.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааг илүү нээлттэй, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд уг төвийг Ерөнхий сайд өөрийн ажлын алба руу шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, 11-11 төвийн үйл ажиллагааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар хариуцан ажиллах болно. Ингэснээр 11-11 төвийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, иргэдийн санал, хүсэлтийн шийдвэрлэлт нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна