Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т иржээ.
Үүний талаар Таван толгой ХХК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Даваабаатараас тодрууллаа.
Тэрбээр " СХБ Баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн шугамд гал гарсан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ асуудал дээр манай нэгдсэн журмаар мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал зарлана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна