Нотлох баримт хуурамчаар үйлдсэн,эрүү шүүлт тулгасан мөрдөгчдөд торгох ял оноожээ

2022/01/06

 2022 оны нэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

  • Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,
  • Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайг нарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7,500,000 төгрөгөөр торгох ялаар,
  • Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17,500,000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлсэнийг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.37
    2022/01/06

    ТОРГООД л асуудал шийдэгдэж байгаа юм уу? ЯАХААРАА гэмгүй хүнд эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэх ажил хийсэн гэмтнүүд ял авдаггүй юм вэ?

    Хариулах