Япон улсад Нихон их сургуулийн ерөнхийлөгч асан Хидетоши Танакагийн татварын хэрэгтэй холбоотой мэдээлэл дуулиан тарьж буй.
Тодруулбал, Хидэдоши Танака болон эхнэр Юуко нар улсад өгөх татвараас татгалзсан хэргээр хуулийн байгууллагад байцаагдаж байгаа юм. Токиогийн Прокурорын газрын Мөрдөн байцаах тусгай тасаг 2018-2020 оны хооронд 53 сая иений ($457,000) татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Танакаг баривчилж байжээ.
Мөн тэд сүмо клубийн хандивыг өөртөө болон холбогдох хүмүүстэй нууцаар, хуувилдан авсан хэргийг нь Токиогийн Прокурорын газар мөрдөж байгаа аж.
Мөрдөн байцаагчид хэргийг шалгах явцдаа Монгол улстай холбоотойг нь илрүүлсэн тухай Шукан Буншун мэдээлсэн байна.
Тодруулбал, Танака нь 2008 оноос эхлэн Сүмо бөхийн холбооны даргаар ажиллаж байсан. Нийт 13 жилийн хугацаанд нууцаар хуримтлуулсан мөнгө нь өөр ямар нэгэн гадаад данс руу шилждэг байсан гэх мэдээллийг прокурор зарласан байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий Монгол бөхчүүд оффшор бүсэд их хэмжээний мөнгө гаргахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь түүний тэргүүлсэн “Нихон Дай” сүмо клуб Монголоос бөхчүүдийг хүлээн авдаг аж.
Зарим хэвлэлд мэдээлснээр Асашёорюү Д.Дагвадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа гэсэн ч Япон улсын иргэн биш учир зарим зүйлийг тодруулахаар хандсан байна. Харин Хакүхо М.Даваажаргалыг японы иргэн учир тус улсын хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээллийг баттай эх сурвалжаас өгч байна. Уг мэдээлэл тун удахгүй нийтэд ил болох бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.90
Япон улс өөрийнхөө иргэн даваажаргалыг шалгах эсэх нь тэдний л асуудал, харин монголчууд Давгадоржийг циркийн асуудлаар шалгаасай билээ.
Хариулах192.82.91.154
Япон улс өөрийнхөө иргэнийг шалгана уу?байна уу?бидэнд ямар хамаа байна
Хариулах202.9.46.39
хүн нэрээ тогос өдөө гэсэн социализмийн уриа устсан байна.
Хариулах202.126.88.210
Хаана ч монгол хүн хууль биелүүлэх ёс зүйгүй болсны баталгаа. Энэ бол АН-ын томчуудын үлгэр дууриалал юм даа.
Хариулах202.126.89.8
Eniig shalgaj bhaar hajuu dahi modon tolgoit tsirk ustgagchiig shalgahgui de
Хариулах103.212.116.162
бөх бол бөх л юм даа зүгээр байж болохгүй юм байх даа
Хариулах