Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтансан” хотхоны нэгдүгээр орц 11 дүгээр давхрын цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг ОБЕГ-т нэгдүгээр сарын 05-ны 16:24 цагт өгчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 11 км замыг туулан очиход 49 настай эрэгтэй Ч 16 давхар барилгын 11 дүгээр давхраас үсрэх гэж байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна