Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрч, тус улсад тусгаарлагдаад байгаа тухай цахим орчинд мэдээлэл тарсан.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдлууд гарсан. Эцсийн дүгнэлт гарч ирээгүй байгаа. Бид эхний ээлжинд 16 сорьцыг шинжилгээнд өгсөн. 100 сорьцыг Япон руу давхар явуулсан байгаа. Энэ 100 сорьц маань 10,11,12 сарын сорьцууд. Ямар ч байсан эцэслэгдэж дүн маань гараагүй. Энэ аппарат маань цаг хугацаа ордог. Бид өмнө нь Япон руу сорьц явуулахад 1-2 сарын дараа хариу ирдэг байсан. Энэ аппарат маань тодорхой үечлэлтэйгээр гаргадаг. Бид өмнө нь Омикрон хувилбар гарахад PCR-аар оношлож болно оо гэж байсан. PCR-ын тусгай вариант үздэг оношлуураар үздэг гэсэн үг. Энэ маань өөрөө S уураг тодорхойлогдохгүй байх юм бол дараагийн хувилбар дельта, альфа биш, дараагийн хувилбар байх магадлалтай юм аа гэж үзэж байгаа юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна