ТАНИЛЦ: Шинэ хоёр яамыг түр хариуцах сайдууд болон Төрийн нарийн бичгийн дарга нар

Өчигдөр 15 цаг 15 минут

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шинээр байгуулагдаж буй хоёр яам буюу Эдийн засаг, хөгжлийн, Цахим хөгжил, харилцаа холбооны яамдуудын  бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлаад байна.

Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн яам нь долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байх бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан тус яамыг түр хариуцах юм байна. Харин Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга асан Х.Батжаргалыг томилсон байна. Уг агентлагийг өнөөдөр татан буулгажээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд түр хариуцуулсан бол Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Тэрбээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын албыг хашиж байсан бөгөөд тус газрыг татан буулгах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.

 Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 яамтайгаар ажиллаж байсан бол хоёр яам нэмэгдэж, 16 боллоо.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.7
    19 цагийн өмнө

    Enhamgalan gedeg hun Unitel kompanii ezemshigch. Ene ilt sonirhliin zurchiltei tomilgoo hiij boldog yum baih da

    Хариулах
  • 66.181.182.90
    Өчигдөр

    Shaal daa Badmaa! Ene tas khodoonii khyykhen yun deeshee yavna ve? Gachegar daa l goy bkhdaa! Kazakhiin 30 jiliin daranguilagch kachegar say 1 yum buulaa!

    Хариулах
  • 64.119.24.212
    Өчигдөр

    Яам олшроод ажил сайжирвал сайн л юм. Хамгийн гол асуудал Гүйцэтгэх засаглалруугаа шүлс үсэргэж сайд болох хүсэлтэй гишүүдийг л ард түмэн сонгогчид анхааралдаа ав.. энэ бол гамшиг.

    Хариулах
  • 27.123.213.78
    Өчигдөр

    ха ха Болор-эрдэнэ

    Хариулах