Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Ковид 19”-ийн халдвар авч гэртээ эмчлэгдэж байгаа нэг иргэнд 160 мянган төгрөгийн эмчилгээний багц өгөхөөр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тус эмчилгээний багцыг дахин коронавирусийн халдвараар өвдөж байгаа иргэдэд олгохгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа.
Тэгвэл энэ асуудал дээр ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлдээ: "ЭМДЕГ-аас Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна.
Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн ӨЭМТ байгаа бол нэрсийг нь бичнэ үү" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна