Өнөөдрийн ЗӨВ мэдээ: Угаартсан гурван хүүхдийг аварлаа

2022/01/12

Онцгой байдлын аврагчид өчигдөр цахилгааны утас шатсаны улмаас угаартсан  бага насны гурван хүүхдийн амийг аварчээ.

 Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байранд /2022.01.11/ өчигдөр орой 21:50 цагийн орчимд гал гарлаа гэх дуудлагын дагуу алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах өрөөнд гал гарч, 5-9 насны гурван хүүхэд угаартсаныг гаргаж, сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

 Мөн утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргажээ. Азаар хүний амь, эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна