Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийг шинээр нээлээ

Х.Есү
2022/01/12

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төвийн шинэ барилга Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтад орж, үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Тус төв нь 0-3 насны суурь өвчтэй, дархлаа сул, хөдөлгөөний хоцрогдолтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүлжүүлэх, сувилах, сэргээн засах, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх үүрэг бүхий НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага юм.

хүүхдийн сэргээн засах төвийн шинэ барилга нь 250 ортой болон өргөжжээ. Хэвтэн эмчлүүлэхээс бусад амбулаторийн үзлэг, оношилгоо маргаашаас эхлэх аж. Үүнд:

  • Сэргээн засал
  • Хөдөлгөөн засал
  • Хөдөлмөр засал
  • Усан эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Зүү, бариа эмчилгээ
  • Утлага, шарлага эмчилгээ
  • Хоол эмчилгээ
  • Хүчилтөрөгч эмчилгээ
  • Эмийн болон хэвтүүлэн эмчлэх зэрэг нөхөн сэргээх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна