Б.Одгэрэл: Манай төв хүүхдийн сэргээн засах эмнэлгүүдэд байхгүй 7 төрлийн нэмэлт тусламж үйлчилгээг үзүүлнэ

Х.Есү
2022/01/12

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төвийн шинэ барилга Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтад орж, үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн дарга Б.Одгэрэл: "Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв бол Нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээг дүүрэг хороо харгалзахгүйгээр үзүүлнэ. 0-16 насны хүүхдүүдийг хүлээж авна. 250 ортой, нэг удаагийн хүн хүлээж авах хүчин чадал маань 250. Сэргээн засах тусламж үйлчилгээ гэдгээрээ бусад эмнэлгүүдээс ялгаатай онцлог нь урт хугацаанд эмчилдэг. Энгийн эмнэлгээр 7-10 хоногт хэвтэн эмчлүүлээд гардаг бол манайхаар үйлчлүүлэх юм бол улиралд дор хаяж 3-4 удаа хэвтэж 1-3 сарын хугацаатай эмчилгээ шаардаж байж үр дүн өгдөг учраас хэвтэх хугацаа урт, хүчин чадлын хувьд нэг дор 250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. 

Бусад сэргээн засах эмчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд байдаг тусламж үйлчилгээний 15 орчим нь байгаа. Физик эмчилгээ, усан эмчилгээ, хоол эмчилгээ, утлага, шарлага, зүү гэх мэт олон төрлийн эмчилгээ байдаг. Үүнээс гадна нэмэлтээр хэл засал, хөдөлгөөн засал, мөн өсвөр үеийнхэнд зориулсан сэтгэл засал эмчилгээг нэвтрүүлж байгаа. Шүдний эмчилгээ, протез эмчилгээ гэх мэтчилэн хүүхдийн сэргээн засах эмчилгээ үзүүлдэг байгууллагуудад байхгүй 7 төрлийн нэмэлт тусламж үйлчилгээг үзүүлнэ.   

Лавлагаа шатны эмнэлгүүд, том эмнэлгүүдийн дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ. Тэр байгууллагуудаас хүүхдүүдийг татаж авах, тэр байгууллагат хэвтээд гарахад нь дараа нь гэртээ биш манайд үргэлжлүүлж эмчлүүлдэг байдлаар зохион байгуулалт хийж байгаагаараа онцлогтой" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.183
    2022/01/13

    амбулоторийн үйлчилгээгээ их өргөтгөх хэрэгтэй. заавал хэвтэхээс илүү ойр орчны хүүхдүүдэд ээлтэй төв бгаасай

    Хариулах