ТАНИЛЦ: Омикрон хувилбараар өвчилсөн хүн гэрээр дараах эмчилгээг хийнэ

Х.Есү
2022/01/13

Өнгөрсөн долоо хоногт манай улсад шинэ хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Түүнээс хойш өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол улам ихэссээр байгаа. 

Коронавирусын тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхээ больвол халдвар авсан хүмүүсийг гэрт нь тусгаарлана гэдгийг холбогдох албаныхан мэдээллээд буй.

Омикроны үед гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх зөвлөмж: 

  • Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлагагүй
  • Шингэн бүлээн юм сайн уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хангалттай цагаар унтаж амрах
  • Дулаан байх
  • Шаардлагатай тохиолдолд /38.5-с дээш халуурах/ халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг эмийн зааврын дагуу уух
  • Дархлаа дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр 14 хоног, С амин дэм 1000 мг-аар 14 хоног уух/ 12-оос доош насны хүүхэд 500 мг/ хоолны дараа өдөрт 1 удаа 14 хоног уух

Омикрон хувилбараас хэрхэн сэргийлэх вэ?

Олон хүнтэй газраас зайлсхийх, маскаа зүүх, дархлаагаа дэмжих. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна