Гал түймрийн дуудлага өмнөх оноос 29,6 хувиар өссөн байна

Өчигдөр 09 цаг 39 минут

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны гурав, нийт 38 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн.

Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс нэг тэрбум төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн тус хугацаанд гал түймэрт өртөж нэг иргэн нас барсныг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна