КОВИД-19 халдварын Омикрон хувилбарын тархалтын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нийт тохиолдлуудын 80 гаруй хувьд гэр бүлийнхэн болон ажлын газрынхнаасаа халдвар авч байна. Мөн дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс үйлчилгээний газраар явахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй байна. Ингэхдээ N95 болон мэс заслын зориулалттай амны хаалтыг хэрэглээрэй.
Халдварын эрсдэлийг тооцож үзэхэд энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэхээр байна. Үүнийг дагаад орны ачаалал ч нэмэгдэнэ. Халдварын оргил үед уламжлалт Цагаан сарын баяр болно. Үүний дараа хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр байгаа. ХӨСҮТ-өөс УОК-т хичээл, сургалтын үйл ажиллагааг хойшлуулах санал хүргүүлээгүй. Харин цахимаар явуулах санал гаргасан. Хичээлийг хаах, хойшлуулах нь хамгийн сүүлийн сонголт байх болов уу.
Хувилбарын тархалтын шинжилгээг хийж үзэхэд нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт тохиолдлын 90 хувьд Омикрон хувилбар илэрч байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна