Узбекистаны нийслэл Ташкент хотод энэ сарын 20-30-нд болох сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тэмцээнд Монгол улсаас 15 (эрэгтэй найм, эмэгтэй долоо) тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Ташкент хотыг зорилоо.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүд
Эмэгтэйчүүд
48 кг-ын жинд Б.Жанаргуль
50 кг-д А.Хулан
52 кг-д Б.Мөнгөнсаран
57 кг-д М.Намуун
60 кг-д Г.Бадмаараг
63 кг-д М.Цэцэгдарь нар эх орноо төлөөлөн тивийн рингэнд тулалдах юм байна.
Багийн ахлагчаар МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат, эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллахаар явжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна