Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас 2022 оны нэгдүгээр сарын 21-27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болжээ.
Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж илгээх боломжтой.
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (утас: 51-261698, 51-261544) ажиллана. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүхийн Гамшгаас хамгаалах түр штаб
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.86
Бүгд үхчихвэл гоёо.
Хариулах