Хөгжлийн банкнаас 201.9 тэрбумыг зээлсэн "концессчин" МАК ард түмнээр өрөө төлүүлэх үү ?

2022/01/31

Монголын томоохон компани болох "Монголын Алт" ХХК эртнээс л төрөөс явуулж буй бодлого шийдвэр, бага хүүтэй зээл, тендер, концесс гэх мэт боломж бүрийг "овжноор" ашиглаж үйл ажиллагааны хүрээ, нөлөөгөө улам ихээр нэмэгдүүлж буй.

Монголдоо зэсийн нөөцөөрөө гуравт эрэмбэлэгдэх том орд болох Цагаан суваргын орд газрыг Б.Нямтайширын гэр бүл эзэмшдэг. 

/Цагаан суваргын орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибден, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй/

Бүр тодруулбал, Ардчилсан нам засаглаж байх 2014 оны хаврын чуулганы төгсгөлд “Цагаан суварга”-ыг МАК-д өгөх шийдвэрийг яаран гаргаж байв. Стратегийн гэх тодотголтой “Цагаан суваргын орд парламентаас гаргасан шийдвэрийн дагуу 100 хувь "МАК" компанийн мэдэлд очиж байсан юм. 

Ингэснээр Монголын ард түмэн тус ордоос тодорхой хувь, хувийн компанийн эзэмшилд очсон учраас ашиг хүртэхгүй юм. Зөвхөн АМНАТ авах болж байв.

Түүнчлэн Н.Номтойбаяр концессчин хэмээн хочлуулах болсон нь учиртай.

Наад захын жишээ нь 2016 онд Засгийн газраас дур мэдэн баталсан “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-өөр концессын гэрээг сэм байгуулсан байдаг. Төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг болж байв. Энэ мэт тохиолдол олон бий.  

Концессоор ч тогтохгүй төрөөс санаачилсан бага хүүтэй зээл, боломж бүрийг МАК авдаг. Хөгжлийн банкнаас гэхэд 2016 онд их хэмжээний мөнгө зээлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд хөндөгдөж байсан хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн жагсаалт ихэвчлэн 0.6-40 тэрбумын хооронд байсан бол МАК энэ дүнг хэд дахин нугалах хэмжээний зээлийг хөгжлийн банкнаас зээлжээ.

Тодруулбал МАК Цемент ХХК нь 201.9 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас зээлж өнөөг хүртэл 30.9 тэрбум төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлийн үлдэгдэл 171 тэрбум нь төлөгдөөгүй байсаар байгаа юм. Тэгэхэд нөгөө талд зээл олгосон хөгжлийн банк нь дампуурлын эрмэгт хүрсэн. Гаднаас босгож, МАК тэргүүтэй компаниудад зээлсэн нэг их наяд гаруй төгрөгийг монголын ард түмний мөнгө, төрийн мөнгөөр төлөх нөхцөл байдал үүсчхээд байна.

УИХ-д хоёронтоо сонгогдсон хүү нь намаасаа хөөгдөж, аавын хаалга татахад Монголын ард түмэн гэм буруугүй мэтээр өмөөрч байсан цаг саяхан. Гэтэл хэдэн зуун тэрбумаар нь зээлчхээд талыг нь ч төлөөгүй өнөөдрийг хүрч, зээлсэн банк нь дампуурснаар иргэд бид л лай ланчгыг нь үүрэх болоод байна. 







Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.78.186
    2022/02/04

    avsan l bol 5ch bai 10ch bai tuluh l estoi.chadahgui bol hurunguu huraalfaad 461 ruu marsh.Ta nariin tansaglasan mungiig ard tuluh estoi yu.estoi gutsdaa

    Хариулах
  • 98.185.22.172
    2022/02/03

    Баян гэж цоллуулсан тархины ядууралтай асар их өртэй Нямтайширыг шоронд суулгахгүйгээр зүгээр шоронгийн хадаас болгоё өөрт нь өлзийтэй.

    Хариулах
  • 64.119.18.20
    2022/02/02

    Хаа очиж муу юманд оролцдоггүй

    Хариулах
  • 64.119.18.20
    2022/02/02

    Сайн компани!

    Хариулах
  • 64.119.18.20
    2022/02/02

    Үнэн атаархуу болжээ! Зээл авж байж их бүтээн байгуулалт хийж Монголчуудыг тэтгэж байгаашд

    Хариулах
  • 103.212.116.231
    2022/02/01

    баянаа гайхуулцгаад байсан бүгд өртэй л юм байна үйлдвэр явж байгаа бол хуваарийн дагуу төлөх ёстой биз дээ банкнаас хэдэн төгрөг зээлэхээр бараг унтах завгүй утасдаад байдаг мөртлөө төрийн мөнг уйлдаггүй гэгчээр олон жил нэг ч төгрөг хийгээгүй яаж нойр нь хүрдэг байнаа энэ хүмүүсээр түргэн төлүүлэх хэрэгтэй дээ МАК төлж чадахгүй бол үйлдвэрээ улсад буцааж өгөх хэрэгтэй дээ

    Хариулах
  • 64.119.27.112
    2022/02/01

    200 тэрбумыг зээлээд 30 төлсөн байна. үлдсэн 170 тэрбумаа төлөөгүй МАК ийм байхад бусад нь ойлгомжтой. Ард түмний баялаг болсон ордыг луйвардаж авчихаад дээр нь дахин дахин луйвар хулгай хийсэн Нянтайшир мэтийн луйварчдыг баячууд гэхэд хэцүү. Шоронд л сууж байх ёстой гар байна.

    Хариулах
  • 59.153.114.130
    2022/02/01

    Аль нам бэ

    Хариулах
  • 59.153.114.130
    2022/02/01

    Хог юмаа

    Хариулах
  • 192.82.82.133
    2022/02/01

    Харин ч бүтээн байгуулалт хийж эргэн төлөлт сайтай явж байгаа компанийг ингэж харлуулах хэрэгцээ хэнд байгаа юм болоо.200 гаран тэрмумаас 30 л үлдсэн гэж ойлголоо. Энэ харалган сэтгүүлчдийн гай их шүү.

    Хариулах
  • 213.87.160.164
    2022/02/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 122.201.24.56
    2022/02/01

    АН ийм л муухай анус нам

    Хариулах
  • 192.82.89.31
    2022/01/31

    Origuoo tahianii meneger hontsiin shees hontsiin huuhed

    Хариулах
  • 103.26.195.184
    2022/01/31

    Бид нарт 3хувийн хүүтэй 500саяын зээлээ ч өгч чадаагүй өөрсдөө хувааж авсан. Эд нар болохоор хэдэн зуун тэрбумаар нь аваад л тоглоод байдаг гомдолтой байнаа. Ямар улсад амьдраад байгаан бэ?

    Хариулах
  • 103.26.195.184
    2022/01/31

    Цэлмүүн нээх томроол байсан. 30хан тэрбумыг л төлсөн байшдээ. Улсаас их хэмжээний мөнгө цуцалсанаа төлж ч чадахгүй байж юун ч үнэтэй цүнх хувцас өмсөх дуртай юм бдээ? Бодвол тархины тураал байхдаа. Монполимент үнэхээр ямар компани ямар хүмүүс гэдгээ харууллаа. Мундаг байна.

    Хариулах
  • 192.82.67.53
    2022/01/31

    Долларын ханшны өсөлт үндэсний бүтээн байгуулагч компаниудыг дарамтанд оруулж бна. Монголын төр засгаас явуулж байгаа эдийн засгийн дампуу бодлогын үр дүнд вальютын ханш өсөж, аж ахуй эрхлэгч нарыг туйлдуулж бна

    Хариулах
  • 66.181.188.30
    2022/01/31

    Баян гэгддэг лУЙВАРЧИД

    Хариулах
  • 59.153.113.108
    2022/01/31

    Origioo tahia meneger hontsiin shees hontsiin huuhed

    Хариулах