БОАЖ-ын сайд Б. Бат-Эрдэнэ Дотоодын агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтад дотоодын агаарын тээврийн 11 авиа компанийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд талууд санал солилцжээ. Уулзалтын үеэр:
- Агаарын тээврийн компаниуд онгоцны шатахууны үнэ тариф маш өндөр (Олон улсад тонн тутамдаа 500-700 ам.доллар байхад Монголд тонн тутамдаа 1200 ам.доллар байна) байгаа нь нислэгийн тарифт шууд нөлөөлдөг. Тарифийн 40% нь шатахуунын үнээс хамааралтай
- Нислэгийн шинэ чиглэл нээж ажиллахад Засгийн газраас бодлогын болон татвар, эрх зүйн дэмжлэг хэрэгтэй.
- Аялал жуулчлалын компаниудын консерциумыг Монгол улсад байгуулах шаардлагатай. Тэгж байж нийлүүлэлтийг сайжруулсанаар нислэгийн үнийг буулгах
- Зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд олон талт үйл ажиллагааг явуулах
- Тур компаниудын аялалын бүтээгдэхүүн гэж дийлэнхдээ байна. Улсын аялалын бүтээгдэхүүнийг бий болгох
- Нисдэг тэрэг болон бага оврын онгоцыг дэмжих бодлогыг гаргах
- Орон нутгийн нисэх буудлуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай байгаа талаар саналуудыг дэвшүүллээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
213.87.138.236
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах103.135.104.163
Ih l olon uulzaltuud z/b bsan doo,teglee geed ded butets,juulchni aya tuh,hureltsee g/m zuilsuudee saijruulahgui bol hezuu
Хариулах