ЛУЙВАР: Хөгжлийн банкнаас 42.6 тэрбумын зээл авсан Х.Бат-Эрдэнэ нарын хэргийн шүүх хурлыг НЭГ ШҮҮГЧ 11 удаа буцаажээ

2022/02/08

Хөгжлийн банкнаас төсөл хэрэгжүүлнэ хэмээн их хэмжээний зээл авсан ч төслөө хэрэгжүүлээгүй, зориулалт бусаар зарцуулчихаад буцааж төлөхгүй “гүрийж” байгаа улстөрчдийн хамаарал бүхий компаниуд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээж буй. 

Зарим нь хуулийн “цоорхой” ашиглаж зориудаар улсын хохироож байж болзошгүй баримтууд бидэнд ирсээр байна. Тухайлбал, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК-ийн зээлийн хугацаа дууссан ч өрөө төлөхгүй байхын сацуу хэрэгжүүлнэ гэсэн төсөл нэг хувийн ч  гүйцэтгэлгүй байсан тул Хөгжлийн банкнаас шүүхэд өгсөн ч өнөөлрийг хүртэл юу ч шийдэгдээгүй, улс хохирсон хэвээр байгаа юм.

Тодруулбал, тус компани 42.6 тэрбум төгрөгийн зээлийг 9.75 хувийн хүүтэйгээр Хөгжлийн банкнаас 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр авсан байдаг. Улмаар  зээлийнхээ 2.4 тэрбумыг төлсөн ч хуримтлагдсан зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөр нь одоогоор 62.4 тэрбум төгрөгт байгаа юм.

Тухайн үед  Хөгжлийн банкнаас тус компанийн зээлийн хугацаа нь дуусч, хэтрэлт үүссэн тул  2019 оны 9 сарын 20-нд  Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 47,7 тэрбум нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.

 Гэвч “Монгол драй милк” ХХК-тай холбоотой шүүх хурал өнөөдрийг хүртэл нийт 11 удаа хойшилжээ. Өөрөөр хэлбэл, 28 сар шүүх хурлыг хийлгүй хойшлуулсан байгаа юм. Харин шүүх хурал болоогүй энэ хугацаанд тус компанийн улсад төлөх ёстой зээлийн хүү бүрэн зогсож, өнөөдрийг хүрчээ. Зориулалтын бусаар зарцуулсан уг зээлийг луйвар гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ хугацаанд учирсан хохирлыг хэн хариуцах вэ гэдэг асуулт гарах нь тодорхой.

Хамгийн хачирхалтай нь уг хэргийг 11 удаа хойшлуулсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Уранчимэг дээр үүнтэй ижил төстэй Хөгжлийн банкны зээлийн зөрчлийн гурван хэрэг байгаа гэх мэдээлэл чих дэлсэж байгаа нь анхаарал татаж байна. Эндээс  их хэмжээний зээл авсан этгээдүүд хуулийн  цоорхой ашиглаж, хууль шүүүхийнхэнтэй хуйвалдаж хэргээ зориудаар дардаг уу гэх хардлага ч үүсч байгаа юм.

Хөгжлийн банкнаас тэрбум тэрбумаар нь авчихаад зээлээ төлөхгүй гүрийж буй УЛСТӨРЧИД-ийн томоохон төлөөлөл Х.Бат-Эрдэнэ мөнөөсөө мөн. 

 “Монгол драй милк” ХХК-ийн хувьд 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдаж, “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Ц.Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд нар 70, 20, 10 хувиар тус тус эзэмшиж байжээ. 

Ингээд “Монгол драй милк” ХХК хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд зээл авсан ч нэг ч үйлдвэр баригдсангүй, үндсэндээ замхарсан нь энэ юм. Өдгөө Х.Бат-Эрдэнэ нарыг АТГ-аас шалгаж байна.





Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.114
    2022/02/09

    Өмгөөлөг ч гээд будлиан найруулагч нар

    Хариулах
  • 64.119.18.125
    2022/02/09

    хойшлуулсан шалтгаан нь бодитой эсэх л байна.

    Хариулах
  • 122.201.23.84
    2022/02/09

    Шүүгч нарыг шалгах хэрэгтэй!!!

    Хариулах
  • 192.82.68.153
    2022/02/09

    БҮР цайчихсан АВЛИГАЧИН шүүгч байна. ЯАГААД шүүгчийг сольж, зайлуулдаггүй юм вэ? ШҮҮХИЙН сахилгын хороо ажлаа хийхгүй байгаа юм байна. ШҮҮХЭЭ цэвэрлэж аваач. ЭНЭ шүүгчийг ажлаас нь ЯАГААД халахгүй байгаа юм вэ?

    Хариулах
    • 139.5.217.41
      2022/02/09

      ард түмэн шүүхэд итгэлгүй болсон нэг баримт, нотлоод байх зүйл алга, зээлийн төлүүлэх хэрэгтэй, шүүгчэд ёс зүйн арга хэмжээ авах хэрэгтэй

  • 103.57.92.26
    2022/02/09

    тэр шүүгч дээр арга хэмжээ аваач дээ хуулийг далимдуулж сэтгэлгүй хандаж болохгүй биз дээ олон удаа хойшлох буцаах зэрэг нь шууд шүүгчтэй холбоотой шүү шийдэх хүсэлгүй гэсэн үг биз дээ

    Хариулах
    • 139.5.217.41
      2022/02/09

      нотлох баримт бэлэн байна, зээл авсан нь үнэн юм чинь эхний захирамжаар зээлийг төлүүлэх хэрэгтэй, шүүгчийн нэрийг зарлаж, шүүгчээс нь түдгэлзүүлье