Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо: "Улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк.
Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
Иргэд олон нийтийн зүгээс Хөгжлийн банкыг дампууруулах гэж байна гэсэн хардлагууд ирж байгаа. Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Зээлээ эргэн төлөхгүй байгаа этгээдүүдэд хариуцлага тооцож эргэн төлүүлэх тал дээр бүхий л талаараа хичээж ажиллаж байна. Хуулийн цоорхой ашиглах, хөөн хэлэлцэх хугацаанд зээлийн хүү зогсох зэрэг асуудал дээр хууль, цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллаж цаашдаа ийм асуудлууд гарахгүй байх тал дээр анхаарах болно.
Хөгжлийн банкнаас зээл авсан ААН болгон эргэж төлөхгүй, чанаргүй зээл болж байгаа асуудал байхгүй. Үйл ажиллагаагаа явуулаад эргэн төлж байгаа ААН, үйлдвэрүүдийг дэмжиж ажиллана. Харин авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж, эргэн төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох болно." гэж мэдээллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.25
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах139.5.217.41
Зээлийн буцааж төлүүлэх, бүгд хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс байна, хөрөнгийн хураах, хилийн хориг тавих хэрэгтэй
Хариулах