Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.
Гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоолыг баталлаа" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлэв. Өнөөдөр Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай шийдвэрийг баталлаа.
Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ.
Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.27
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.126.89.143
sain baina, heviin boltsgooyoo odoo
Хариулах103.50.206.95
Tsar tahiin huulia odoo huchingui bolgoo. Dalimduulj ulsaa tonohoo zogsooo
Хариулах