Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн өнөөдөр /2022.02.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажлаа өгснөөс хойш Авлигатай тэмцэх газарт гурван жил шалгууллаа. Тус газраас авлига, албан тушаалд холбогдсон зүйл байхгүй байна гэж үзээд гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл байнгын захиалгат гүтгэлэг явж байгаа тул хариулт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Тухайлбал, Шинэчлэлийн Засгийн газрын үед "Гудамж" төсөл Улаанбаатар, Архангай, Увс аймагт хэрэгжсэн. Гэтэл намайг 10 хүрэхгүй км замыг 25 гаруй тэрбумаар тавьсан гэж гүтгэж байна. Уг ажлын төлбөрийг гүйцэтгэлээр нь өгөх гэрээтэй. Тухайн замыг нийт 10,5 тэрбум төгрөгөөр барьж дуусгасан ч тал мөнгөө одоо болтол авч чадахгүй байгаа. Бусад ажлууд ч хуулийн дагуу хийгдсэн" гэлээ.
Мөн Д.Цэндсүрэн Увс аймгийн МАН-ын гишүүд, удирдлагуудтай холбоотой дараах баримтуудыг дэлгэлээ.
Сүүлийн 10 жил УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, түүний дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдээд дуусч байгаа. Тэдний барилга, бүтээн байгуулалтын ард байнгын авлигал хээл хахууль хариуцлагагүй байдал явж байдаг. Үүн дээр би тавхан зүйл хэлье. Энэ бол мөсөн уулын орой нь. Үүнийг зураг, баримттай нь Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна.
1. Увс аймагт баригдсан усан бассейны ажил 4 тэрбум төгрөгийн өртөгтэй. Усан бассейн барих санхүүжилтийнх нь 90 хувийг юу ч хийлгүй компани нь аваад явчихсан. Одоо гүйцэтгэгч компани нь байхгүй, олдохгүй. Барилгын каргаз нь дөнгөж босч байхад тоног төхөөрөмж гээд нэмээд 760 сая төгрөг өгөөд явуулсан байна. Одоо мөнгө ч байхгүй, гүйцэтгэгч компани ч байхгүй. Нэг сэг болсон барилгатай. Аймгийн дарга Д.Батсайхан байхдаа хийсэн ажил.
2. Аймгийн төвд баригдсан барилга бий. Манай аймгийн МАН-ын үе үеийн удирдлагууд хулгай хийхэд мэргэшсэн. Хулгай хийхдээ таван давхар байшинг дөрвөн давхар болгоод давхараар нь хулгай хийчихдэг байсан. Одоо манай аймагт баригдсан эмнэлгийн барилга байна. Лифттэй байх ёстой ч лифт нь байхгүй.
3. Дараа нь аймгийн төвд баригдаж байгаа Драмын театрын барилга. 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Зураг төсөл нь батлагдаад улсын төсвөөс хөрөнгө нь гараад гүйцэтгэгч компаниа шалгаруулаад ажилласан ч дуусаагүй. Төсөв дээр нь нэмж 3,6 тэрбумыг суулгасан ч ажил нь яваагүй. Энэ компанийн захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан Б.Дүгэрээ гэж залуу бий. Сонгуульдаа ажилласан хүнд улсын төсвөөс энэ мэтээр хулгай хийж өгч байна.
4. Коллежийн барилга. Увс аймагт 4.6 тэрбумаар эхэлсэн барилга. Дахиад 1.8 тэрбум нэмэгдсэн.
5. Чандмань суманд баригдсан авто зам байгаа. Санхүүжилтийн 92 хувийг компани нь аваад явчихсан. Гэвч гүйцэтгэл байхгүй. Одоо зам ч үгүй, мөнгө ч байхгүй таван жил болж байна.
Үргэлжлүүлэн тэрбээр "Тус аймагт Шилэн дансны хууль, Нийтийн эрх ашгийн тухай хууль огт хэрэгжихгүй байгаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүмүүс ноёрхолоо тогтоож, "хуульгүй" мэт тус аймгийг самарч байна" гэлээ.
Эцэст нь Засаг дарга асан Д.Цэндсүрэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга авлигачидтай хатуу тэмцэхээ илэрхийлсэн. Тиймээс тус аймаг дахь Ч.Хүрэлбаатарын бүлэглэлд анхаарал хандуулахыг хүслээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.105
энэ асуудал ганцхан увсд биш бүх аймаг дүүргүүдэд газар авсан шүүдээ энэ бэтгэ ч удахгүй хагарна амарбаясгалан тэр үед юу гэж донгодохоо бэлдэж байсан нь дээрдээ бүгдийг өөрийн хувийн юм шиг загнадагаа зогсоох цаг ирнээ намийн байгууллагуудаа атгачихсан тойрон хүрээлэгсэд нь дагаж пялдагналдаад төрийн байгууллагууд нь давуу байдлаар үйлчилээд хөгжил амьдралын чанрыг хэдхэн улсын төсвөөр хийсэн бүтээн байгуулалтуудаар хаагаад бодит амьдрал хөшигний цаана эвгүйл тоглолт явагдаж байгааг олон түмэн үзэж мэдэрч ярьж шуугисаар л байгаа шүү
Хариулах59.153.115.58
Hovdiin chandman sumiin haryat aldart uyach monhtoriin erhuugiin togsoltiin naiz Miigaa solongosuud iin devesgar ynhan ih surguuli togsson archaagui gichii
Хариулах202.9.40.162
Цэндсүрэн өөрөө "цэвэр" хүн мөн үү? Замын тендерээс мөнгө угаасан гээд яригдаж байсан санагдана. Хулгайч сандрахдаа хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэсэн...
Хариулах103.57.92.24
битгий ай цэндсүрэн минь. хотгор шанагын луйварчин удахгүй үнэнд гүйцэгдэнэ.
Хариулах43.228.130.188
энэ Хүрэлбаатар ариа л дэндүү эрх мэдэлтэй дэндүү шуналтай гахай шиг амьтан юмаа Хүрэлээгийн хамаатнууд бол Увс аймагт бол даам гарсан хүмүүс хууль үйлчилэхгүй шүү дээ
213.87.151.176
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах192.82.84.139
даан ч яаавдаа хүрлээ минь
Хариулах64.119.21.134
Хотгор шанагын хулгайчийн нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.
Хариулах202.170.73.198
арай ч дээ
Хариулах