Өмнөговь хязгаарлалт тогтоох эсэхийг олон нийтийн саналаар сонгоно

2022/01/11

Коронавирусийн Омикрон хувилбар Монгол улсад бүтгэгдсэнтэй холбогдолуулан Өмнөговь аймгийн удирдлагууд урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн гаргасан саналын дагуу зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох эсэх тал дээр санал авч эхэлжээ. 

Тухайлбал сүүлийн өдрүүдэд буюу 48 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 218 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Хүн ардынхаа эрүүл мэндийг бодох нь чухал ч зарим үйл ажиллагааг хязгаарлах нь ард иргэдийн амьжиргаанд сөрөг дагавар үүсэх зэргийг харгалзан үзэж байгаа юм. Түүнчлэн УОК-оос “Омикроны оргил үе нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үеэр тохионо. Өдөрт 18-20 мянган тохиолдол бүртгэнэ” гэж мэдэгдсэн тул ийнхүү Өмнөговь аймгийн улирдлагууд урьдчилан сэргийлэх үүднээс цагаан сарын баяр, зарим олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох  эсэх тал дээр олон нийтийн саналыг сонсох аж.

 Одоогийн байдлаар Дархан-Уул болон Баянхонгор аймгийн удирдлагууд Цагаан сарын баярыг тэмдэглэхээс татгалзсан шийдвэр гаргаад буй юм. Тодруулбал төрийн болон хувийн хэвшлийн байгуулллагууд нийтийг хамарсан золголт, ахмадын золголт хийхгүй гэжээ. Түүнчлэн мөн Дорнод аймгийн Онцгой комиссоос маргаашаас эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зарим үйл ажиллагааг хязгаарлах, хориглох шийдвэр гаргаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна