Н.Мандуул: 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлэх санал гаргаж байна

2022/03/29

Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна.

Энэ үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул 762 тэрбумын зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлэх талаар санал гаргалаа. 

Тэрбээр: "Хөгжлийн банкны 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлж, үр ашигтай зардал мөн эсэхийг засаг дээрээ шийдэх нь зүйтэй гэдэг саналыг бидний зүгээс гаргаж байна. Зээлийн багцаа анализ хийхээр 1.8 их наяд төгрөг дээр 400 тэрбумын зээлийг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. 2.2 их наядын багц дээр энэ ондоо арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний гуравны нэг нь төрийн өмчит ААН-үүдэд олгосон зээл байгаа. Төрийн өмчит ААН-үүдийн авсан 762 тэрбумын зээлийг задалбал Монголын газрын тос, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-г санхүүжүүлсэн. Энэ 762 тэрбум банкны хувьд эргэн төлөгдөх боломжгүй болсон. Оны төгсгөл гэхэд чанаргүй зээлийн хувийг 12-иос доош буулгахаар ажиллаж байна. Ингэсэн тохиолдолд Хөгжлийн банк хэвийн банкаараа ажиллах боломжтой" хэмээлээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.220
    2022/04/05

    Uildver bariagui humuus bol buur yah gj zeel avsan yum bol doo.

    Хариулах
  • 64.119.20.68
    2022/03/31

    Tvi mai shv

    Хариулах
  • 213.87.149.227
    2022/03/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.30
    2022/03/29

    teriig n teged hen toloh yum be tatvariin momgoor l toluulne shd avch idsen darga naraar n toluuleechee

    Хариулах
  • 202.126.90.152
    2022/03/29

    Huvalzuud

    Хариулах