Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниуд том оврын автомашин унахгүй байхад хамгийн багадаа таван тэрбумыг хэмнэнэ

2022/04/13

Засгийн газрын  өнөөдрийн хуралдаанаар ТӨБЗГ-аас хот дотор төрийн байгууллагын удирдлагууд том оврын машин хэрэглэхгүй байх, төрийн өмчит компаниудын орлогч захирал, дэд дарга нарыг чөлөөлөх гэх мэт саналуудыг хэлэлцүүлж байна.

Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө. 

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: "Төсөвт байгууллагууд, төрийн өмчит компаниуд дээр байгаа бүх машины судалгааг гаргалаа. Ямар хэмжээний зардал гардаг талаар судалгааг мөн гаргасан. Үүнээс хэмнэлтийн горимд шилжүүлэх ёстой. Том оврын машиныг хот суурин газар хэрэглэхгүй байх зохицуулалтыг хийж байгаа. Хамгийн багадаа 200 гаруй тов оврын машиныг төвлөрүүлэх гэж байна. Үүнийгээ Засгийн газрын авто баазын багтаамжийг судалж байна. Машинуудыг ангилаад дуудлага худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулах ёстой гэж үзэж байгаа. Цаашдаа төсөвт байгууллага болон төрийн өмчит компаниудад хэрэглэх машины стандартыг шинэчилж байгаа.

Мэдээж машины тоо цөөрөхөөр жолоочийн тоо дагаад цөөрнө. Өөрөөр хэлбэл гардаг зардал тэр хэмжээгээрээ танагдах тооцоо байгаа. Эхний ээлжид энэ арга хэмжээг хэрэгжүүлтэл  хамгийн багадаа таван орчим тэрбумын хэмнэлт гарах юм байна. Богино хугацаандаа. Урт хугацаандаа бол нэлээд том хэмнэлтүүд гараад явах тооцоотой байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.186.109
    2022/04/13

    5 terbum ch gesen bolj bna shu dee,dalaid tusal gej..

    Хариулах