БАРИМТ: АМГТГ Доншен газрын тос монгол ХХК-ийн УЛСАД төлөх ёстой 2,6 тэрбум төгрөгийг ТӨЛҮҮЛЭЭГҮЙ

2022/05/30

Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны санхүүгийн тайланд аудит хийж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. 

Тухайлбал тухайн онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй Доншен газрын тос монгол ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөөс 864,730.30 ам.доллар буюу 2,463,728,558.64 төгрөгийг дутуу төлүүлсэн. 

Улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөхөөр гэрээ байгуулсан нэр бүхий 11 аж ахуйн нэгж, байгууллагын 148,240,394.13 төгрөгийг дутуу төлүүлсэн байна.


Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 "төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", 41 дүгээр зүйлийн 41.2.1 "Хуулийн дагуу улс орон нутгийн төсөвт орууулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх" гэж заасантай нийцээгүй байна. Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний роялти, зардалтай холбоотой зүйл, заалтуудыг ч зөрчсөн байна. 

Ийнхүү улсын төсөвт төвлөрөх ёстой 2,611,968,952.77 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газар Доншен газрын тос монгол ХХК-аар төлүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Доншен газрын тос монгол ХХК Монгол Улсыг 2,6 тэрбум төгрөгөөр хохироожээ. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.40
    2022/05/31

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.21.108.169
    2022/05/30

    Хэдхэн ядарсан иргэдээсээ бол яс авч байхаар ийм юмыг чинь одоо болтол төлүүлэхгүй , авилга л байх даа .Улсаа дэндүү л хувааж идэж бн.

    Хариулах
  • 202.131.238.150
    2022/05/30

    АВИЛГАЧ сэтгэхүйгээс салаагүй цагт Улс орон уруудаж, доройтох болно.

    Хариулах
  • 202.126.89.69
    2022/05/30

    Хэзээ улсын төсвөөр тосны хайгуул хийсэн юммбол доо. Хэдэн цооног тавьсан юм бэ?

    Хариулах
  • 49.0.136.24
    2022/05/30

    Төлүүлээч дээ...Тусгай зөвшөөрлийг нь цуцлаач

    Хариулах