Японд галт уул дэлбэрчээ

3 цаг 30 минутын өмнө

Японы өмнөд бүсийн Кагошима мужийн нутаг дэвсгэрт оршдог галт уул Ням гарагт дэлбэрсний улмаас тухайн орон нутгийн хэмжээнд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ.

Сакуражима галт уул орон нутгийн цагаар оройн 8:00 цаг өнгөрч байхад хүчтэй дэлбэрсэн байна. Онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр буюу тавдугаар түвшинд шилжүүлснээр галт уулын тогооноос гурван километрийн радиус дотор оршдог Аримура, Фүрүсато тосгодын 51 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. 

Сакуражима уул Бямба гарагт дэлбэрэхэд аюулын зэрэглэлийг гурав дахь түвшинд шилжүүлж, ууланд авирахыг хориглож байжээ.

Гэвч Ням гарагийн дэлбэрэлтийн үеэр хад чулуу уулын тогооноос 2.5 км зайд шидэгдэж, утаа нь 300 метрийн өндөрт хүрсэн тул Японы цаг уурын хүрээлэн аюулын зэрэглэлийг ахиулсан байна.

Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.126
    2022/07/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах