Г.Занданшатар: Шинэ сайд нар шууд ажилдаа орох хэрэгтэй

Х.Есү
2022/08/30

Шинээр томилогдож буй 10 сайд тангаргаа өргөлөө.

УИХ-ын дарга Г.Занданатар: "Монгол төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газрын гишүүнээр томилогдож УИХ-д тангаргаа өргөсөн төрийн түшээд эрхэм сайд нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Та бүхэн өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, төр ард түмний хязгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, үндсэн хууль, бусад хуулийг дээлэн сахиж, ажиллахыг та бүхнээсээ хүсье. 

Эрхэм сайдууд та бүхэн маань бараг бүгд ард олныхоо итгэл, хүндэтгэл захиас даалгаврыг өвлөж, ард түмний засаглах эрхийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд. УИХ-ын гишүүнд сонгогдсоныхоо дараа Монгол улсыг хөгжүүлэх салбарын хөгжлийн бодлого чиглэл, нэн ялангуяа аж ахуйн чиглэлүүд дээр тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй байнгын хороодын дарга нараар хоёр жил гаруй ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа. Тиймээс ажилдаа шууд орох хэрэгтэй. Яамны ажил, үйл ажиллагаатай танилцах дасан зохицох,  дадлага туршлага хуримтлуулна гэсэн асуудал байхгүй. Хоёр жил үндсэндээ чиглэл чиглэлийн яамдаараа мэргэшсэн, туршлагатай төрийн түшээд 

Ийм учраас ажилдаа шууд орж тулгамдсан асуудлуудаа шуурхай шийдвэрлэж, иргэд олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд богино хугацаанд хүрнэ гэдэгт итгэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.183
    2022/08/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах