ЦХХХ-ны ЗАЛУУ сайд Н.Учрал гэж ХЭН БЭ?

Т.Отгонсувд
2022/08/30

 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгчийг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг давхар хашдаг байсан бол Н.Учрал тус яамыг хариуцан ажиллахаар болжээ. 

Тэгвэл залуу гишүүн Н.Учрал гэж хэн бэ?

Тэрбээр 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Түүний хувьд Инноваци, цахим бодлогын байнгын хороог 2020 онд шинээр байгуулуулж даргаар нь өнөөдрийг хүртэл ажилласан.  2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй.

 Ажилласан байдалыг:

  • 2010-2016 онд Рояаль Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга,
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх,
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга,
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, үүлэн технологийг чиглэлээр үндэсний компаниудтай хамтран ажиллахад хувь нэмрээ оруулна хэмээн үзэж түүнийг ЦХХХ-ны сайдаар томилохоор болжээ. 

Түүний 2021 оны хөрөнгө, оролгын мэдээллийг танилцуулж байна. 

• Хувийн орлого- 803 сая 930 мянга
• Гэр бүлийн орлого- 169 сая 800 мянга
• Орон сууц- 3 тэрбум 565 сая 490 мянга
• Хадгаламж- 1 тэрбум 664 сая 210 мянга



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.229
    2022/09/02

    Энэ пизда тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж өвөө эмээ нарыг 6 жил хуурлаа. Одоо хэн бэ гэдгийг нь өвөө эмээ хэлж чадна. Дараагын сонгуулиар МАН-ын хүмүүст салаавч өгнө.

    Хариулах
  • 192.82.86.42
    2022/08/31

    Texnologi oilgood xogjuulj chadbal yaxab namiin xairtsagnaasaa salaxgui bol butexgui xeden dargatsar tomiloid xiisen buteesen yumgui duusch magad texnik texnologi saidaas xamaaraxgui

    Хариулах
  • 213.87.160.183
    2022/08/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 122.201.21.28
    2022/08/30

    Энэ харин идэж уух хор нь гарсан хүү байхаа...Бусад өлбийсөн сайд болонгуутаа орлого нь суга дээшилдэг өлөн гаруудын хажууд хол явж юм үзэж, нүд тайлсан залуу шиг санагдана

    Хариулах
    • 192.82.78.131
      2022/08/31

      юу үнэн тэр үнэн бөлгөө шуналгүй авилгын эсрэг үнэн зөв замтай хүү шүү