ТОДРУУЛГА: Даваа гарагаас сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй


Цахим орчинд цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэхээр болсон гэх мэдээлэл гараад байна. 

Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад " Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэгийг 11 дүгээр сарын 28-нд цахимаар хичээллүүлнэ гэх шийдвэр захирамж гараагүй. Харин сурагчдыг амраах асуудлыг хэлэлцэж байна. Зөвхөн захирамжийн төсөл явж байгаа буюу эцэслэгдээгүй тул өөрчлөгдөх магадлалтай" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.139
    2022/11/27

    өөрөө тэгэж хэлээ биздээ

    Хариулах
  • 213.87.132.26
    2022/11/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 202.131.248.198
    2022/11/25

    Ханиад томуу, цасан шуурга, цочир хүйтэн гээд хүүхдэд эрсдэлтэй хатуухан өвөл эхэлж байна шүү. Эм тан бараг л өрхийн хүнснээс давсан их хэрэглээтэй боллоо. Энэ хүйтэнд хүүхдүүд даараад бүр ч их өвдөх шинжтэй, автобус хүлээж байгаад хөл гар, хамар амаа хөлдөөх эрсдэл бий шүү

    Хариулах